ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн дарга нарын газраас өнгөрсөн сарын 26-нд Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг ил болгох олон улсын вебинарыг Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн гишүүдийн дунд зохион байгуулж, туршлага хуваалцсан юм. Энэ үеэр УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Э.Эрдэнэбичлэг Монгол Улсад хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг бүртгэх ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь нийтэлж байна.